Monday, April 18, 2011

Sunday, April 17, 2011

Monday, February 7, 2011

Jack-Рашаантын 18

Гоё дуу шүү сонсоод үзээрэй

Sunday, September 5, 2010

Муу ерын тоо гэж байдаг болов уу


“13″ын тотэг гай зовлон, аюул осол авчирдаг гэдэгт гадныхны 99% нь итгэдэг гэвэл нэг их хол зөрөхгүй биз ээ. Ялангуяа аливаа сарын 13-ны өдөр баасан гаригт таарвал бүр ч дор юм болдог гэх. Даамжраад энэ мухар сүсэг нь хүрээнээсээ хальж, дэлхийн олон оронд зочид буудлын байшин, давхар, өрөө тасалгааг энэхүү тоогоор дугаарлахаас зайлсхийх, алгасах, 13-ыг зөрүүлж “12а” гэсэн тоогоор орлуулдаг гэнэ. Хүн нийгмийг хүндрүүлсэн энэ мэт туйлшрал хангалттай их байна. Нэгэн сонирхолтой судалгаанаас үзэхэд 13-ын тоотой өдөр нисэх онгоцоор үйлчлүүлэгчдийн дийлэнх нь Ази, Африк, лалынхан байдаг нь тогтоогдсон аж. Үхэл хагацал гай тотгор ёрлосон нь ганц 13-ын тоо бишээ. Гадныхны хувьд “999″-ийн тоо шууд буг чөтгөр, сатаны билэгдэлтэй холбогдон ойлгогдоно. Харин Монголчууд бидэнд үүнээс эрхэм тоо гэж үгүй билээ. Хямдралын “999″, алтны “999″ сорьц, цаашлаад машин, гар утсандаа энэ дугаарыг авах гэж улайрна. Гадаадынхан мөн “666″-ийн тооноос цэрвэнэ. Учир нь тэд эхэ-ШМЗэргэсэн “999″-өөр төсөөлнө. 1966 онд Монголд болсон их үерийн гамшгийг Оросууд муу ёрын тоотой холбон үзсэн гэдэг юм билээ. Мухар сүсэг бишрэлд бодитой, бодитой бус шалтгаан, хүчин зүйл ер хамаагүй. “13″-ын тоотой өдөр тохиолдлоор онгоц сүйрвэл техникийн шалтгааныг нь авч үзэх хүн ер нь гарах болов уу. Европт 1999 онд төрөлт хамгийн их буурсан он байсан гэдэг. Шалтгаан нь ойлгомжтой биз. Улс орон бүрт айдас төрүүлсэн тоо бий. Хятад, Япончууд дөрвийн тоог азгүй тоо гэж үздэг. Дөрвийн тоо нь ханз үсгийн авиа зүйд тэдэнд яг “үхэл”-тэй адилхан сонсогддог байна. Харин есийн тоо Японоор бол “өвчин зовлон”-г санагдуулдаг гэнэ. Японд эмнэлгүүдэд дөрөв, есийн тоотой давхар байдаггүй гэх юм билээ. Монголчууд бид “дордохын долоо” гэдэг болохоор долоогийн тооноос цэрвэдэг юм болов уу.
Сая сонсоод бсан чинь таалагдаад тэгээд тавичлаа шүү

Монголчууд гоё дуулж байга биз хэхэ