Saturday, September 4, 2010
Хасарваань Жимс
Холын улсад нэг бяцхан сургууль байдаг байжээ.Энэ сургуульд хүмүүжил,харилцаа,хэл,математикийн хичээлүүлдийг заадаг нэгэн настай багш байдаг байв.Энэ багш маш хатуу зарчим,дэг журмыг шаарддаг хатуу багш байсан тул сурагчид түүнээс тун их эмээдэг байжээ.Сурагчид түүний дэргэд сахилга батын ямар нэг зөрчил гаргахгүйг хичээдэг байв.Энэ багш хичээл дээрээ эсвэл давтлагын үед сурагчдын хянаж байх зуураа амандаа ямар нэг идэх юм хийн хүлхэж суудаг байв.Шүүгээнээс ууттай юм гарган түүнийгээ амтархан амандаа хийж байхдаа хааяа ширүүхэн дуугарч сануулга өгдөг байв."Энэ бол хүүхдүүдийн иддэг юм биш.Томчууд л идэж болдог юм.Хүүхдүүд идвэл үхчихдэг юм" гэхэд нь улам ихээр сонирхдог байв.Гэсэн ч багш нь чухам юу идээд байгааг огт мэдэж чадахгүй л байлаа.
Ийм маягаар өдөр,сар өнгөрч байтал нэг өдөр багшид хот руу явах ажил гарчээ.Явахдаа хүүхдүүдийг"Намайг байхгүйд хичээлээ сайн хийж,янз бүрийн төвөг удахгүй байж байгаарай!гэж сайтар анхааруулаад явжээ.Багшийн юу иддэгийг мэдэх хүсэлдээдийлдэж юу л болвол болог гэж шийдсэн хэдэн сурагч багшийн шүүгээг уудалж нөгөө айхтар хортой гээд байгаа идэх юмыг гаргаж иржээ.Сийрсэн цаасанд боож хийсэн хасарваань жимс байв.
Эхлээд хүүхдүүд энэ жимсийг томчуудад зориулсан эм гэж боджээ.Дараа нь амсаж үзэхээр шийдэн нэг нэгийг амстал гайхалтай сайхан амттай зүйл байх нь тэр.
Хүүхдүүд айдас болгоомжлолоо умартан амтархан идсээр байгаад дуусгачихав.
Эхэндээ хэдэн хүүхэд зориглож идэж эхэлсэх бол сайхан амттайг нь мэдсэнээр ангиараа шуугилдан идсээр нөгөө сайхан амттанаас ширхэг ч үлдээгүй байлаа.Хүүхдүүд айж эхэлцгээв багшийгаа ирэхээр нь юу гэж хэлэх вэ хэмээн сандралдацгааж байлаа.
Нэгэнт л шийтгүүлэхээс хойш ядаж л хөнгөн шийтгэл яаж авах тухай бодоцгоолоо.
Гэтэл яриа хөөрөө багатай нэгэн жаал ийм санаа сэджээ.
Тэр жаал багшийн үнтэй цайтаа бэхийн чулуун савийг газар шидэн хагалжээ.
Доторх бэхийг нь багшийн ширээн дээр асгаж тараагаад,ширээг хэмхчиж эвдэв.
Дараа нь дотуур байрнаас хүүхэд бүрийн тоогоор хөнжил авчруулаад ангид зэрэгцэн хэвт гэжээ.
Их үдийн алдад багш хотоос иргэн ирэв.Давтлагын өрөөнд ороод эмх замбраагүй байгааг хараад нүд нь орой дээрээ гарах шахав.Хагарсан үнэт чулуун бэхийн сав,ангийр нэг тарсан бэх эвдэрсэн ширээ сандал хөгжилөөр биеэ ороосон нойрмог харцтай хүүхдүүд...Багш"Юу болоод байган бэ? Хурдан тайлбарлаад аль!"гэж бухимдаж шаардсан дуугаар хашгирав.
Залжин сурагч өндийн"Багш аа,бид завсарлагаанаар тоглож байгаад таны ширээг унгаачихсан.Тэгсэн чинь дээр нь байсан таны хайртай бэхийн савийг унгаагаад хагалчихлаа.
Тэгээд яахаа мэдэхгүй зөндөө сандарсан.Бүгдээрээ бодож байгаад болшгүй алдаа хийсэндээ гэмшээд үхсэн нь дээр гэж шийдээд таны хортой жимсийг идчихсэн.Одоо үхэхээ хүлээгээд хэвтэцгээж байна.Багшаа уучлаарай!"гэхэд нь багш нь үг хэлэлгүй уртаар нэг санаа алдаад гараад явчихжээ.
Багш гадаа гараад "За за хүүхдүүд маань том болж байгаа юм байна"гэж өөрөө өөртөө хэлжээ.
"Эмпати"төвийн "Сургамжит өгүүллэг" Цуврал номноос.... Сэтэгдэл үлдээн үү
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment