Monday, June 7, 2010
Xairaa ichleed vz....
шохоорхол уу?
Хайр уу?
Мөрөөдлөө би урт шүлэг болгомооргүй байна
Мөнхийн хайр чамайгаа тэврээд л алдмааргүй байна
Хайраа би хэн нэгэнтэй хуваамааргүй байна
Хадгалж байгаад ганцхан чамдаа өгмөөр байна
Би чамаас гарыг чинь гуйя тэврээч
Би чамаас нүдийг чинь гуйя хараач
Би чамаас уруулыг чинь гуйя үнсээч
Би чамаас зүрхийг чинь гуйя хайрлаач
Анх чамайг хараад
Анхы харцаар дурлаагүй ч гэсэн
Нэг л мэдэхэд чамдаа
Нэг мөсөн дасчихжээ
Мартаж чадахгүйн чамайгаа
Дүр төрөх чинь Display
Дуу хоолой чинь Ringtone
Зүүдлээд сэрэхэд New msg
Зүрхний минь Pin code 247
Сэрэмгүй зүүдний чинь эзэн нь би байхсан
Сэвгүй сэтгэлийн чинь жигүүр нь би байхсан
Сэр сэр хийх салхины чимээ болж
Сэргэлэн чамдаа очих юмсан
Мөнхөд орших оддын дунд чамтайгаа байна
Мөнгөн сарны туяан дор ч чамтайгаа байна
Ухаалаг даруу харцанд чинь
Уянгалаг сайхан үгэнд чинь
Хайр татсан харцанд чинь
Хөөрхөн цагаан царайнд чинь би
Хөл алдан дурлажээ
Хайртай болсноо илчлээд байгаараа
Өөр нэгэнд үл алдах
Үнэнч сэтгэл минь ганц болохоор
Үргэлж хайрынхаа төлөө
Мөнх амьдарнаа
Амьдралд би чамтай учирсандаа
Ариун хайраа чамдаа өгсөндөө
Хамгаас азтайд би өөрийгөө тооцдог
Хамгаас хайрт чамдаа би
Бүхнээс илүү хайртай
Тэвэр дүүрэн сарнай цэцэгс
Тэмүүлэх сэтгэлийн минь гэрч юм шүү
Үнэнч хайрын халуун мэндийг
Өөрт чинь илгээхийн тулд би яах ёстой вэ?
Утасны цаанаас чинийхээ дууг сонсоход
Уулс талаар нисэн дүүлэх шиг хөөрдөг
Уулзаагүй нэг мөч хором бүрт
Уулын бэлд уйтгарлан суух шиг болдог
Амьдралаас олдсон эрдэнээ
Алдаж би хоцормооргүй байна
Азаар учирсан чамаасаа
Алхам ч би холдмооргүй байна
Үнэнчээр чамайгаа хүлээх минь хэвээрээ
Өвдтөлөө санаад уйлах минь хэвээрээ
Өөрөөс минь холч итгэсэн хэвээрээ
Үнэхээр би чинь чамдаа хайртай болжээ
Мөхөшгүй хайрыг миний зүрхэнд булгилуулсан
Хайрт минь чи миний
Халдашгүй нандин хайртын эзэн билээ
Би чамд хайртай
Хүний орчлонд чи миний итгэл
Хүсэл мөрөөдөлд минь чи миний гүнж/ханхүү/ юм шүү
Зүрх сэтгэлийн минь гэгээ болсон
Зүүд нойрны минь эзэн болсон
Зөвхөн чамдаа би хайртай
Зөв бурууг ялгах сэтгэл минь дэнсэлж
Зөвхөн чамд хайтай гэж
Зүрх минь надад чангаар хэлнэ
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
goe shuleg bn danda goe bichere zaaaaaaaa
tn bn tnx
odoo buur goyiig hiine say blogt ym hiigeegui udchijee srry
Post a Comment