Monday, June 7, 2010

Уншаад л үз сэтэгдэл үлдээн үү


Ээжээ, хайртай гэдэг ганцхан vгийг надад хэлээч... /Энэ охины найз У болон тvvний тухай/

Єчигдєр єдрийн 12 цаг 30 минутын vед Сvхбаатар дvvргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны тагтнаас хоёр халамцуу охин амиа хорлохыг завдан vсрэх гэж байна гэсэн мэдээллийн дагуу сурвалжлахаар явлаа.

Зам зуур "Ямар амьдралаас уйдсан тэнэг нь амиа хорлох гэдэг байна аа" хэмээн бодож явсныг нуух юун. Биднийг очихоос ємнє Нийслэлийн хєдєлгєєнт эргvvлийн газрын цагдаа нар тагтнаас vсрэх гэж байсан хоёр охиныг авран Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтэс рvv аваад явсан гэж ойр орчмын иргэд хэлсэн юм. Тиймээс тус дvvргийн цагдаагийн хэлтсийг зорилоо. Дvvргийн цагдаагийн хэлтсийн жижvvрээс тодруулбал, "Одоохондоо ирээгvй байна. Согтуу юм бол Эрvvлжvvлэх байр руу аваад явсан байж магадгvй" гэв. Эрvvлжvvлэх байрны гадна бидэнтэй зэрэгцэн Нийслэлийн хєдєлгєєнт эргvvлийн машин ирлээ. Машин дотроос хєдєлгєєнт эргvvлийн хоёр цагдаа гарч ирэв. Харин дотор нь хоёр халамцуу охин тэднийг элдэв хараалаар булж агсамнаж байх нь харагдана. Цагдаа нар согтуу охидыг чирч гулдран эрvvлжvvлэх байр руу авч оров. Охидын нэг нь эсэргvvцэл vзvvлэн "Эрvvлжvvлэхэд орохгvй, ээжийг минь дуудаж єгєєч, утсаар яриулаадахаач. Та нар муусайн юмнууд юу юм бэ" гэхчлэн агсамнана. Тэднийг У,3 гэдэг бєгєєд У нь Хайлаастад оршин суудаг. Xapин З нь Дарханаас ирсэн найз охин нь ажээ. Тэд 19 настай юм байна. /Охидын нэрийг єєрсдийнх нь хvсэлтээр нууцлав/ Бид хаанаас яваа тухайгаа хэлж тайлбарлаж зогстол дvvргийн цагдаа нар "Согтуу хvмvvс янз бvрийн авир гаргадаг. Энэ бол жирийн vзэгдэл. Цагдаагийн байгууллагынхны ажил ямар хvнд хэцvv байдгийг та нар харж ав" гэж байлаа. Vнэндээ эрдэнэт хvний амийг аварчихаад элдвээр хэлvvлэн зогсоо цагдаа нарыг хараад сэтгэл багагvй уярч байсныг нуух юун.

АМЬ АВРАГЧИД
Тэднийг ийнхvv маргалдаж байх хооронд охвдыг аварсан Нийслэлийн хєдєлгєєнт эргvvлийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, дэслэгч Э.Баярсайхантай уулзлаа. Охидыг дєрвєн давхар байрны тагтан дээрээс vсрэх гэж байхад нь ойр хавийн оршин суугчид 102-т дуудлага єгчээ. Нийслэлийн хєдєлгєєнт эргvvлийн газрынхан шуурхай ажилласны vр дvнд дэслэгч Э.Баярсайхан болон дэд ахлагч А.Алтанчулуун нар охидыг аварчээ.

Тэгээд Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсийн эрvvлжvvлэх байранд хvргэж єгсєн байна. Машинд суулган авчрах хооронд хоёр охин машины цонх мєргєхийг оролдон тэднийг багагvй сандаргасан гэнэ. Цагдаагийн хэлтэст хvргэгдэн ирсэн хойноо ч бие засах газарт орно гэчихээд хлораминтай ус уухыг ч завдсан аж.

ХАЙРТАЙ ГЭДЭГ ГАНЦХАН VГИЙГ НАДАД ХЭЛЭЭЧ ЭЭЖЭЭ...
Зvvний vзvvр дээр тогтох ширхэг будааны адил хvмvvний биеийг олж тєрнє гэдэг энэ орчлонгийн хамгийн том хувь заяа буюу. Хvний амьдрал эрээн бараанаар дvvрэн ч 19-хэн настай охид аминаасаа юунд уйдав? Амьдралаа ч эхлээгvй энэ хоёр охины амиа хорлохыг завдсан шалтгаан нь юу байв гэдгийг єєрсдєєс нь бид олж мэдэхийг хvссэн. Охины нэг нь бидэнтэй єєрийн сэтгэлийн гvн дэх зовлон шаналалаас хуваалцсан юм.

Хоёрдугаар ангийн жаахан охин байхдаа У хойт эцгийн охин буюу єєрийн эх нэгт дvv охиноосоо болж ээждээ зодуулжээ. Тэгээд балчирхан охин ээждээ гомдож шаналахдаа Замын-Vvд рvv хєдлєх гэж буй галт тэргэнд сууж, тэнэмэл амьдралаар хэсэг амьдарч байгаад гэртээ ирсэн байна. Тэрээр хоёр ч хойт эцгийн нvvр vзсэн бєгєєд хоёр охин дvvтэй, айлын ууган охин аж. Багаасаа хойт эцгийн хатуу гарт нухлагдаж байгаад 14 настай байхдаа нэг єдєр ээжийнхээ найзын охины хамт гэрээсээ гарснаар буруу зам руу орж биеэ vнэлэх болжээ. Тэр єдрєєс хойш хоёр жил гэртээ очиж чадаагvй байна. Эхний vедээ гадуур хоносон болохоор ээжээсээ айдаг байсан бол сvvлдээ нэг бааранд ажилладаг залууд сэтгэл хоргодон энэ амьдралтайгаа эвлэрсэн гэнэ. Хоёр жилийн дараа тvvнийг 16 настай байхад ээж нь Эрvvлжvvлэх газраас гаргаж авсан гэх. Мэдээж охиноо алдан шаналж явсан эх олсон хойноо аль болох энэ замаас нь гаргах зорилгоор байнга цагдан гэрийн хорионд байлгадаг байж. Vерхэж нєхєрлєх, болзох, хайрлаж дурлахыг нь ч хориглож байсан аж. Ийм амьдрал нь охинд там мэт санагдсан болохоор дахин гэрээсээ оргожээ.
Харин ээж нь энэ удаа яагаад ч юм бэ охиныгоо гэртээ очно гэхэд нь ундууцан дургvйцэх болсон байна. Хоёр дvvд нь хэт их анхаарал тавиад байгаа ээжээсээ охин хайртай гэдэг ганцхан vгийг л хvсчээ. Ээжээ хайртай гэдэг ганцхан vгийг надад хэлээч хэмээн У уйлан зогсохдоо гарынхаа судсыг ханасан байлаа. Тэр дєрвєн удаа судсаа ханаж амиа хорлохыг оролджээ. Хариуд нь ээж нь "Чам шиг охинтой байснаас байгаагvй нь дээр. Надад хамаагvй зайл!" хэмээн хараан зvхжээ. Тэрч бvv хэл орных нь гудсан доор таван хуудас захиа бичиж хийсэн байв. Уртын урт энэ захидал "Миний охиныг бурхан та авсан ч гомдох юм алга. Амийг нь бурхан танд тушаахдаа би баяртай байх болно" гэсэн утгатай vгсээр дvvрэн байсан гэнэ. Энэ л vгс охины сэтгэлд аянга ниргэх адил хvчтэй туссан агаад амиа хорлох шалтгаан нь болжээ. "Би ээжийгээ зовоогоод яах вэ гэж бодоод биеэ vнэлж єєрийгєє болгож явсан. Гэхдээ биеэ vнэлнэ гэдэг маш хэцvv ажил. Хvнд тамлуулж, зодуулах юу ч биш байдаг юм" хэмээн тэрээр хэлж байв.

Тvvний тєрсєн аав нь Хайлаастад тэдний гэрээс холгvйхэн амьдардаг агаад єєр амьдрал зохиосон байна. У охин амиа хорлох гэж байгаа энэ агшиндаа юу гэж бодсоноо бидэнд хэлсэн юм. "Дєрвєн давхраас vсрэх амархан байсан. Би хэрэв доошоо унаад vхэхгvй бол тахир дутуу болно. Тэгвэл ээж маань намайг асарна. Би ээжтэйгээ амьдраад сайхан байх болно. Уг нь миний ээж намайг аваад явчих чадалтай хvн" гэж хэлэхдээ тvvний нvднээс нулимс мэлмэрч байлаа. Тvvнд ганцхан ээжийн хайр л хэрэгтэй ажээ. Ээж нь тvvний хоёр, дєрвєн сартай хоёр ч хvvхдийг авахуулсан аж. Харин У хvvхэдтэй болж хvн шиг амьдрахыг хvсдэг гэсэн. Ямар ч амьдрал зохиогоогvй байж ингээд амиа хорлочих хайран санагдаж эргэлзэж байх зуур цагдаагийнхан тэдний амийг ийнхvv аварчээ.

БИЕЭ VНЭЛЭГЧИДЭД ХАНДАХ ХАНДЛАГА БУЮУ ТЄГСГЄЛ
Бидний яриа дуусах алдад охидыг Тємєр замын эрvvлжvvлэх байр руу авч явахаар цагдаа нар ирлээ. Сvхбаатар дvvргайн Цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч П гэгч У охины аарцаг руу єшиглєн орилуулсаар авч одов. Биеэ vнэлэгч ч гэсэн хvн. Тэр тусмаа эмэгтэй хvний эмзэг газар руу єшиглєсєн эл цагдааг хараад саяхан хvний амь насыг аварсан цагдаа нарын талаарх сайхан бодол замхрах мэт болов. Эл цагдааг цаашид ийм алдаа бас авирыг гаргахгvй байгаасай гэсний vvднээс энэ удаа нэрийг нь нууцлая. Нулимсандаа хутгалдан эрvvлжvvлэхийн байр руу чирэгдэн яваа хоёр охины цаашдын амьдрал юу болохыг тєсєєлєхийн аргагvй юм. Ямартаа ч цагдаагийнхны хэлснээр эрvvлжvvлсний дараа сэтгэцийг нь ч шинжлvvлж магадгvй гэсэн. Ээж нь ирж авах сурагтай байсан. Эх хvн охин vрээ хайрлаж хайраар дутаагаагvй бол ийм явдал болохгvй ч байх байсан юм билvv гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Хайргvйгээр энэ орчлон юу болохсон билээ. Хайртай гэдэг ганцхан vгийг охиндоо хэлээсэй дээ.
za Gl!!!

1 comment:

enguunee said...

sonirholtoi medelel bn